“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” өдөрлөгт ЭМГ, АНЭ, өрхийн ЭМТ-дийн 120 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдаж аймгийн төв талбайн зам дагуу зогсож лоозон барьж осол гэмтлээс сэргийлэхийг уриалж, гарын авлага тараалаа.
Сүхбаатар аймагт 2018 онд осол гэмтлийн 237 тохиолдол бүртгэгдэж зам тээврийн осол гэмтэл 60 буюу 25 хувийг эзлэж, 0-18 насны хүүхдийн осол гэмтлийн 11 нас баралт үүний 5 тохиолдол буюу 45,5 хувь нь зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралт эзлэж байгаа тул зам тээврийн шалтгаант гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна.









