• Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах

  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогыг шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, боловсронгуй болгох

  • Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх

  • Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх

  • Эмийн үнийн хөнгөлөлт, эмийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, бие даасан агентлаг байгуулсантай холбоотойгоор хүн амыг чанартай, аюулгүй эмийн бүтээгдэхүүнээр хангах, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах

  • Орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зардал, хүнд суртлыг бууруулах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Эрүүл мэндийн газар

Хяналт шинжилгээ үнэлгээ мэдээллийн хэлтэс

Мэдээллийн технологи, эрүүл мэндийн мэдээний сан, зайн анагаах ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн

Ж.Эрдэнэсайхан

207 тоот Утас: 99210106