Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх, чиглэл нэмэх

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх, чиглэл нэмэх

  • 2019-03-13

/Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна/

НЭГДҮГЭЭР ШАТ:

Бүрдүүлэх баримтын жагсаалт:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
  2. Эрүүл мэндийнбайгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах  /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалыг уншиж танилцна уу/

 Жич: 1. Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд өгнө үү

  1. Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байх шаардлагатайг анхаарна уу.

 

ХОЁРДУГААР ШАТ:  /Нэгдүгээр шатанд тэнцсэн хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж хоёрдугаар шатанд орно./

Бичиг баримт бүрдүүлэх заавар:

–       Баримтыг дэс дарааллын дагуу байршуулна /7-9 дугаараас бусад/

–     6 дугаарт байрлах хүснэгтэд багтсан эрүүл мэндийн ажилтны мэдээллийг 7-9 дугаарт байрлах баримтын дагуу хүн тус бүрээр байршуулна.

–       Захирал өөртэйгээ хөдөлмөрийн гэрээ хийхгүй.

–       Төлбөрийн баримтаас бусад бүх баримтыг нуруулдан үдэж 1 хавтас болгоно.

 

 Бүрдүүлэх баримтын жагсаалт:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь /нотариатаар баталгаажуулах/; 
  3. Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар хувь; 
  4. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн шийдвэр; 
  5. Эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулагчийн мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №1-ийн дагуу/; 
  6. Эрүүл мэндийн ажилтны мэдээлэл  /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №2-ийн дагуу/;
  7. Эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч, техникч нарын диплом, үндсэн болон төрөлжсөн нарийнмэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/;
  8. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар/нотариатаар баталгаажуулах/; 
  9. Ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар;
  10. Эмнэлгийн тоног төхөөрөмжийнжагсаалт /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №4-ийн дагуу/; 
  11. Тоног төхөөрөмжийн чанарын баталгааны гэрчилгээний хуулбар хувь /Эмийн санд хамаарахгүй бөгөөд ЭМС-ын 2015 оны 249 дүгээр тушаалд дурдсан нэр бүхий 14 тоног төхөөрөмжтэй байна.
  12. Түрээсээр ажлын байрыг бэлтгэх бол түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ /Иргэний хуулийн 318-р зүйл/ мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана, Өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар байна;
  13. Эмнэлгийн тусгай хог хаягдал,ариутгал, халдваргүйтгэлийн газартай хийсэн гэрээний хуулбар хувь; 
  14. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар       Цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.   

  15. ЭМГ-ын Төрийн сангийн 100120020401 дансанд 400,000 ₮ тушаасан баримт /Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/
  16. Эрүүл мэндийнбайгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах.

 Жич: Нотариатаар баталгаажуулах баримт бичгийг эх хувиар нь шалгуулсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болно.

 

Ажлын байрны дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрөл сунгуулах

  • 2019-03-13
  1. Албан хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдана. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ЭМГ-т өгнө/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь
  3. Компанийн дүрмийн хуулбар хувь
  4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
  5. Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  6. НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  7. Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эмч, мэргэжилтний дипломын хуулбар
  8. Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан
  9. Тэмдэгтийн хураамж
  10. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн 415 дугаар тушаалын 4-р хавсралт Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тайлан ирүүлэх/зөвхөн эмийн санд хамаарна/

 

  1. ЭМГ-ын Төрийн сангийн 100120020401 дансанд 120 000 ₮, Эмийн сан, ариутгал, халдваргүйтэл – 50000 төгрөг тушаасан баримт , /Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/

Жич: Материалын бүрдлийг хангаж Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд   өгнө үү. 

Холбогдох дугаар: 89111884

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч солих

  • 2019-03-13

 

  1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг солих болсон үндэслэл, үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдана/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь /Нотариатаар баталгаажуулах/
  3. Компанийн дүрмийн хуулбар хувь /Нотариатаар баталгаажуулах/
  4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
  5. Иргэний үнэмлэхний хуулбар хувь /Нотариатаар баталгаажуулах/
  6. Эзэмшигч солиход нотлох баримт /Худалдах худалдан авах гэрээ, нас барсаны гэрчилгээ г.м нотариатаар баталгаажуулах/ Холбогдох дугаар: 89111884

Жич: Материалын бүрдлийг хангаж Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд өгнө үү.