Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 шатны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Монгол улсын ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд уг хөтөлбөр нь 2020 он гэхэд хүн амын дундах вируст гепатитын халдварын тархалтыг хязгаарлан С вирусын шалтгаант халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, Элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад чиглэгдсэн юм

Тус аймагт 2017 онд 40-65 насны 9225 иргэнийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 62,5 хувийн хэрэгжилттэй байна. 2018 онд 15-39 насны 25481 иргэн хамрагдана.
Өнөөдөр Элэг бүтэн монгол хөтөлбөрийн 2- дахь шатны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж аймгийн болон ЭМСалбарын удирдлагууд оролцож 2017 оны хөтөлбөрийн хэрэгжилт болон үр дүнг танилцуулан, иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг уриаллаа.
Нээлтийн үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа эмийн хөнгөлөлт, оношлогоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар иргэдэд мэдээлэл хүргэн гарын авлагаар хангаж ажиллалаа.