“Тамхинаас гарах зөвөлгөө өгөх” 42 сургагч багш бэлтгэгдлээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургалт”-ыг 09 сарын 29-ны өдөр зохион байгуулав.

Анхан шатны түвшинд тамхинаас гарах зөвлөгөө өгөх эрүүл мэндийн мэргэжилтэнүүдийн мэдлэг, чадвар, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх, ажиллах тогтвортой байдлыг ханган зорилгоор “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх нь” чадавхжуулах сургалтад 42 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамруулан зохион байгууллаа.

Тус сургалт нь анхан шатны түвшинд тамхинаас гарах зөвлөгөө өгөх сургагч багш нарыг бэлтгэх зорилготой бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудаас 42 хүнийг хамруулсан байна.

Манай улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, гурван хүн тутмын нэг нь энэ төрлийн эмгэгээр нас барж байна. 

Дээрх сургагч багш нар нь цаашид тамхины донтолтоос салах, хамаарлыг буруулах, эм бэлдмэлүүдийг хэрхэн зүй зохистой хэрэглэх чиглэлээр иргэдийн дунд сургалт, сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөж байна.