МОБАЙЛ ТЕХНОЛОГИ -ТӨСӨЛ 2019 ДАРЬГАНГА СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХЭРЭГЖИЖ# БАЙНА.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн дэмжлэгтэй Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Дарга Х.Оюундэлгэрээр ахлуулсан 1 дүгээр ээлжийн баг
– хүүхдийн их эмч Д.Нарантуяа
– их эмч М.Мөнххишиг
-жолооч О.Энхбаатар
-статистикч С.Цэрмаа
Үүдийн багийн өвөр хүрэм нутгаас эхлэн хамрууд, бичигт, мухар ….. нутгийн өрх айл, иргэн бүрт хүрч үйлчлэн анхан шатны үзлэг шинжилгээг зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэг , цусны сахар , холестрин шинжилгээг газар дээр нь хийж эрүүл мэндийн сургалт олгож элэгний вирус илрүүлэх, ходоодны хеликобактер, ДОХ/ БЗДХ илрүүлэх шинжилгээнүүдийг авч алслагдсан айл өрхөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх үйл ажиллагааг гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээтэй хослуулах ажиллаж 3 дахь өдөртөө явж 🚑🚑🚑байна .
Уг явуулын амбулаторын үзлэг , шинжилгээ Дарьганга сумын өрх , иргэн бүрт хийгдэж байгаа ба иргэд та бүхэн гэртээ
– хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
– эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
– эрүүл мэндийн дэвтэрийг бэлэн байлгах. Биднийг дэмжиж , хамтран ажилладаг нутгийн иргэд та бүхэндээ эрүүл энхийг хүсье.