“Шинээр жижиг суурин газарт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах” –д арга зүйн тусламж үзүүлэх, хэрэгжилтийг дэмжих багийн гишүүдийг чадавхжуулах сургалт

Орон нутгийн ус хангагч байгууллагад нэвтрүүлж байгаа усны аюулгүй байдлын төлөвлөгөөг өргөжүүлэн сумдын түвшинд нэвтрүүлэхэд боловсон хүчнийг чадавхжуулах, үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 3.1.1.2 дахь үйл ажиллагаа, Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоол “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.2.2-д тусгагдсан “Шинээр жижиг суурин газарт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах” –д арга зүйн тусламж үзүүлэх, хэрэгжилтийг дэмжих багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ хамтран зохион байгууллаа.
Сургалтанд 8 сумаас засаг даргын орлогч, байгаль орчны байцаагч, ЭМТ-ийн дарга нарын бүрэлпэхүүнтэй оролцож, Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, олон улсын болон Монгол улсын туршлагаас Үндэсний зөвлөхүүд мэдээлэл хийж Сумдын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах арга зүйд сургасан.