“Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах баг” -ын хурал

Аймгийн Засаг даргын 2020 оны А/134 захирамжаар Шинэ корона вирус COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллах “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах баг” -ын хурал зохион байгуулагдаж цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийж байна.