ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС УРИАЛЖ БАЙНА.

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 185 орон, нутаг дэвсгэрийг хамраад байна. Өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт цаашид үргэлжлэх хандлагатайг сануулж байна.
Гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ