Ус нь хүний үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр бохирддог. Ус бохирдсноор хүрээлэн буй орчинд төдийгүй ургамал, амьтан ба хүний биед сөргөөр нөлөөлдөг. Шаардлага хангаагүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн болон хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж бэлтгэн хэрэглэсэн уснаас халдварт өвчин үүсдэг.
Халдварт өвчин:
Эмгэг төрөгч нянгаар бохирлогдсон усыг хэрэглэснээр шууд халдварлагдах өвчин: Холер, гэдэсний хижиг, цусан суулга
Ахуйн шаардлагыг хангаагүйгээс үүсэх өвчин: Хамуу, суулгалт, бөөс бүүрэг, хачигаар үүсгэгдэх өвчин
Халдваргүй өвчин:
Усны хатуулаг чанар ихсэхэд хүн амын дунд бөөр, шээсний замын чулуужих өвчин үүсдэг. Фторын хэмжээ ихсэхэд шүд үйрэх, шүд цоорох өвчин үүсдэг.
Хамгаалсан гол, нуур, булаг, шанд, гүний худаг, усан сангийн ус нь ундны усны баталгаат эх үүсвэр болдог.



