
Улсын онцгой комиссын 2020 оны 09 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020 оны 4 сарын 13 өдрөөс 5 сарын 31 өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
Тус аян Амны хаалт- Бидний аюулгүйн баталгаа уриа дор Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх эрүүл ахуйн дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой хэрэгжиж байна.
Аяны хүрээнд:
1. Иргэд хоорондоо зөвхөн 1-4 метр зайнаас харьцах, бие биендээ, шаардлага хяналт тавих, хүвь хүний ухамсар, соёлыг дэлгэрүүлэх, амны хаалтыг зүүж хэвших, гэртээ байх дэглэмийг бүх түвшинд чандлан сахих, хяналтыг чангатгах
2. Төрийн брорн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүд зөвхөн амны хаалт хэрэглэсэн хүнд үйлчилдэг хатуу дэглэм тогтоох
3. Халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр хэвлэл мэдээллийн бүх байгууллага (телевиз, радио, сонин, бүх төрлийн цахим хуудас, багц мессеж)-аар заавар зөвлөмжийг хүртээмжтэй, давталттай, тасралтгүй хүргэх
4. Мэдээлэл зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тусгай тоноглосон машин болон зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагаар дамжуулж хорооллын дундах зам, нийтийн эзэмшлийн талбайд давтамжтой түгээх , нийгмийн сүлжээгээр ” Би амны хаалтаа тогтмол зүүдэг” мессеж бүхий амны хаалттай профайл зураг тавих, 10 аас дээш найзаа челленжид дуудах аян өрнүүлэх
5. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ажиллах байнгын эргүүл, байцаагчдын тоог нэмэгдүүлэх, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зэрэг үйл ажиллагааг зоихон байгуулна.
Албан байгуулага, аж ахуй нэгжүүд, иргэд тус аянд нэгдэхийг уриалж байна.
