Эрүүл мэндийн газрын ажилчид нь хүн ардын эрүүл мэндийн талаарх бодлого шийдвэрийг гарган, ковид цар тахалын хүнд хэцүү ажилд цаг наргүй зүтгэж, ар гэрээ умартан ажилладаг цаг үед тэдний арыг дааж, ачааг үүрч яваа аав, ээж, эхнэрт баярлаж талархаж буйгаа илэрхийлэх, тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, албаны өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Өдөрлөгийн үеэр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд бүрийг хайрлах, төлөвшүүлэхэд чиглэсэн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Мөн нийт гэр бүл ажилчдын ясны сийрэгжилт, антропометрын үзүүлэлтийг үзэж үр дүнг танилцуулан зөвлөгөө өгч, гэр бүлээрээ хэрхэн зөв хооллох, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах талаар сургалт өгч, Бие биеэндээ эерэг сэтгэл талархалын захидал бичиж гайхалтай цагийг өнгөрүүллээ.
Байгууллагын үнэт зүйл болсон ажилчддаа, тэдний арыг авч явдаг гэр бүлийн гишүүдэд нь Эрүүл энх, аз жаргал бүхнийг хүсье.



