Томуугийн цар тахал болон улиралын томуугийн хүндэрлээс өөрийгөө болон хүүхдүүдээ сэргийлээрэй.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 19-дүгээр долоо хоногт нийт 5263 хүн үйлчлүүлсэний 837 нь (10 000 хүн амд 128.8) ТТТӨ-ний шалтгаантай өвчлөл бүртгэгдсэн. АНЭ-д нийт хэвтэн эмчилүүлж байгаа 205 хүний 89 ТТТӨ-ний шалтгаантай, хүүхдийн тасагт 83 хүүхэд хэвтэн эмчилүүлж байгаагаас 81 нь ТТТӨ-ний шалтгаантай байна. Томуугийн цар тахал болон улиралын томуугийн хүндрэлийн үнэлгээгээр Аймгийн хэмжээний дэгдэлт буюу улаан түвшинд хүрсэн байгаа тул иргэд та бүхэн ТТТӨ-өөс өөрийгөө болон хүүхдүүдээ сэргийлээрэй.

  • Эмчийн заасан эмчилгээг цаг тухай бүр хэрэглэх, дур мэдэн антибиотик эмчилгээ хэрэглэхгүй байх
  • Амны хаалт зүүх, ханиаж найтаахдаа ам хамараа дарах
  • Ажил амралтаа зохицуулах, хангалттай унтаж амрах
  • Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах, халдваргүйжүүлэгч уусмал хэрэглэх
  • Сод давс царвангийн уусмалаар хоолойгоо зайлах
  • Гэртээ тогтмол цэвэр агаар оруулж чийгтэй цэвэрлэгээ хийх