“Цэх байя, Цэгцтэй хооллоё” уриан дор хүүхдүүдийг эрүүл өсөж торних, зөв мэдлэг мэдээллийг нэг дор олгох, үр хүүхэддээ байгууллагаа танилцуулж оролцоо, эерэг хандлага, зөв мэдээ мэдээлэл өгч, монгол өв соёлыг сурталчилан таниулах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Хүүхэд сонсох өдөр”-ийг тэмдэглэлээ.
- Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцдаг уу? Асуулт хариултын тэмцээн
- Хүүхдийнхээ насанд тохирсон мэдээ мэдээлэл өгч чаддаг эсэх. /60 секунд тэмцээн/
- Өсвөр насны охид хөвгүүдийн тулгамдаж буй асуудлаар сургалт, ярилцлага
- Гар угаах дараалал ач тус
- Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх “Монгол бүжиг” бага насны хүүхдүүдэд зааж хамтдаа бүжиглэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Хүүхэд бүрт гарын бэлэг, гэрийн дүрэм гардууллаа.
Зохион байгуулагч Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл.



