“ ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТ  –  2023” сэдэвт бүсчилсэн сургалтыг Сүхбаатар суманд Сүхбаатар сумын ЗДТГ, Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран амжиллтай зохион байгуулалаа.

Бүсчилсэн сургалт

Эрүүл мэндийн тухай хууль, халдварын сэргийлэлт хяналтын тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн байгууллага дахь ХСХ-ын алба/ багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “ ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТ  –  2023” сэдэвт бүсчилсэн сургалтыг Сүхбаатар суманд Сүхбаатар сумын ЗДТГ, Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран амжиллтай зохион байгуулалаа. Бүсийн сургалтад Сүхбаатар, Асгат, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан сумдын Эрүүл мэндийн төвүүдийн дарга , Халдварын сэргийлэлт хяналтын багийн ахлагч , Чанарын багийн ахлагч зэрэг нийт  28 эмч, эмнэлгийн мэргжилтэн нар оролцсон.

Сургалтын нээлтэд Сүхбаатар сумын Засаг даргын орлогч дарга үг хэлж сургалтын үйл ажиллагааг нээсэн.

 

 

 

 

Сургалад ХСХ –ын чиглэлээр хэрэгжиж буй тушаал, журам, дотоод хяналт хийх хугацаа, хуваарь, давтамж, төлөвлөгөө боловсруулах, ариутгал халдваргүйтгэл, эмэнд тэсвэртэй бичил биетний илрүүлэг, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал, аюулгүй тарилга, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, Цахим программ зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн.

Бүлгийн ажил: Эрсдлийн үнэлгээ

Эрүүл мэндийн төвүүдийн тэргүүн туршлагын танилцуулга.

Сургалтад оролцогчдын санал:

  • ЭМТ-үүдийн дарга нар Хууль эрхзйүн чиглэлээр сургалт авах хэрэгцээтэй байна
  • Энэхүү сургалтыг багаар нь Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд цахим, танхимаар авах саналтай байна
  • Онол, дадлага ажил хосолж явагдах нь илүү ойлгомжтой хүртээмтэй байна.