Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ОНЦ дүнтэй дүгнэгдлээ. Эрүүл мэндийн газар нь Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. Эрүүл мэндийн алба, мэргэжлийн анги 96, Сүхбаатар сумын анхны тусламжийн бүлэг 16 хүний бие бүрэлдэхүүнтэй оролцож, Баруун-Урт суманд 200 ортой, Сүхбаатар суманд 10 ортой хээрийн эмнэлэгийг тус тус дэлгэн амжилттай ажиллалаа. Хамтран ажилласан эрүүл мэндийн салбарын бие бүрэлдэхүүн болон арын албанд ажилласан эмч, эмнэлгийн ажилчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

