ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ  ШИНЭЭР АВАХАД ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ.

Эрх зүй 

  • Эрүүл мэндийн тухай хууль 
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль
  • Зөвшөөрлийн тухай хууль
  • Эрүүл мэндийн сайдын тушаал А/383
  • Эрүүл мэндийн сайдын тушаал 2023 он А/100 
  • Эрүүл мэндийн сайдын тушаал 2023 он А/402
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль

1.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх төсөл

  • Хэрэгцээ шаардлага
  • Санхүү, эдийн засгийн үндэслэл
  • Тусламж үйлчилгээний стандарт хангасан байдал

2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, албан тоот

3.Үүсгэн байгуулагчийн шийдвэр

  • Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр   эсхүл
  • Төлөөлөн удирдах зөвлөлөөс хүсэж  буй нэр, төрлийг өөрчлөх тухай хүсэлтийг тусгасан тогтоол
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд үүсгэн байгуулагчийн мэдээлэл, хүснэгтээр  

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх барилгын холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Түрээсийн гэрээ
  • Бусад

6. Эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт /ЭМС-н 2023 оны А/100 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар/, дараах холбогдох баримт бичгүүдийн хуулбар

  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн диплом
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Хөдөлмөрийн гэрээ

7. Тухайн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд  тусламж  үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт, дүгнэлт

8. Хог хаягдлын гэрээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХАД ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ 

1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай албан хүсэлт

 2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/

 3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /эх хувь/

4. Эрхлэх үйл ажиллагааны төрөлд хамаарах техникийн зохицуулалт стандартын дагуу мэргэжлийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл / ЭМС-н 2023 оны А/100 дугаар душаалд зааснаар

5. Мэргэжлийн ажилтан бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, сүүлийн 3 жилээр /НД-7, НД-8 дугаар маягтаар/

6. Аж ахуй нэгж байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт

7. Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар батлагдсан хүний нөөц болон үйл ажиллагааны тайланг сүүлийн 3 жилийн хугацаагаар гаргасан талаарх аймгийн ЭМГ-н дүгнэлт 

8. Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, протез импортлох, ханган нийлүүлэх байгууллагын сүүлийн 3 жилийн импорт, экспортын мэдээлэл

9.  Тусгай зөвшөөрөл олгосон хугацааны тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийсэн дүгнэлт

10.  Үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан

11.  Хог хаягдлын гэрээ

 12. Улсын тэмдэгтийн хураамж төлөх /эмнэлэг 120,000 төгрөг, эмийн сан 44,000 төгрөг/

 

Ажлын тайлан нь  дараах бүтэцтэй байна

  • Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр / мэргэжлийн хүний нөөц, тоног төхөөрөмж, шаардлага хангасан орон байр орчин нөхцөлийг бүрдүүлэн ажилласан талаар, ахиц дэвшлийг дурдсан байх/
  • Үзүүлж байгаа тусламж үйлчилгээний статистик үзүүлэлт, тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн технологи, үйлчилгээ
  • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгосон мэдээлэл сургалт сурталчилгааны тайлан
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд ядуу эмзэг бүлгийн хүн амд хүрч үйлчилсэн үйл ажиллагаа

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ОЛГОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЧИГЛЭЛ

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар бүлгийн 8.1 зүйлийн 13 дугаар зааснаар  Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь дараах чиглэлээр

13.8. нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх

13.9. сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэх

13.10. сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэх

13.11. түргэн тусламжийн үйлчилгээ эрхлэх

13.12. эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх

13.13. эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ эрхлэх

13.14. эх барихын тусламж, үйлчилгээ эрхлэх

13.15. ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх

13.19. хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх

13.20. өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх 

Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр

19.3.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;

19.3.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;

19.3.8. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх