Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2016 оны судалгаагаар дэлхийд жилд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна.
Монголд албан ёсны тоогоор 7000 хүн чихрийн шижин өвчтэй гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үзэж байна.
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 сарын 18-ны А/420 тушаалаар Чихрийн шижингийн илрүүлэг үзлэгт 35 наснаас эхлэн жилд 1 удаа өрх, сумын эрүүл мэндийн төвд хамрагдах эрхтэй болсон тул ард иргэд та бүхэн илрүүлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдана уу.
Танд дараахь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандаж үзлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

