Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх, чиглэл нэмэх
- 2019-03-13
/Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна/
НЭГДҮГЭЭР ШАТ:
Бүрдүүлэх баримтын жагсаалт:
- Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
- Эрүүл мэндийнбайгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалыг уншиж танилцна уу/
Жич: 1. Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд өгнө үү
- Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байх шаардлагатайг анхаарна уу.
ХОЁРДУГААР ШАТ: /Нэгдүгээр шатанд тэнцсэн хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж хоёрдугаар шатанд орно./
Бичиг баримт бүрдүүлэх заавар:
– Баримтыг дэс дарааллын дагуу байршуулна /7-9 дугаараас бусад/
– 6 дугаарт байрлах хүснэгтэд багтсан эрүүл мэндийн ажилтны мэдээллийг 7-9 дугаарт байрлах баримтын дагуу хүн тус бүрээр байршуулна.
– Захирал өөртэйгээ хөдөлмөрийн гэрээ хийхгүй.
– Төлбөрийн баримтаас бусад бүх баримтыг нуруулдан үдэж 1 хавтас болгоно.
Бүрдүүлэх баримтын жагсаалт:
- Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь /нотариатаар баталгаажуулах/;
- Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар хувь;
- Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн шийдвэр;
- Эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулагчийн мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №1-ийн дагуу/;
- Эрүүл мэндийн ажилтны мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №2-ийн дагуу/;
- Эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч, техникч нарын диплом, үндсэн болон төрөлжсөн нарийнмэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/;
- Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар/нотариатаар баталгаажуулах/;
- Ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар;
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийнжагсаалт /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №4-ийн дагуу/;
- Тоног төхөөрөмжийн чанарын баталгааны гэрчилгээний хуулбар хувь /Эмийн санд хамаарахгүй бөгөөд ЭМС-ын 2015 оны 249 дүгээр тушаалд дурдсан нэр бүхий 14 тоног төхөөрөмжтэй байна.
- Түрээсээр ажлын байрыг бэлтгэх бол түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ /Иргэний хуулийн 318-р зүйл/ мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана, Өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар байна;
- Эмнэлгийн тусгай хог хаягдал,ариутгал, халдваргүйтгэлийн газартай хийсэн гэрээний хуулбар хувь;
- Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар Цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.
- ЭМГ-ын Төрийн сангийн 100120020401 дансанд 400,000 ₮ тушаасан баримт /Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/
- Эрүүл мэндийнбайгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах.
Жич: Нотариатаар баталгаажуулах баримт бичгийг эх хувиар нь шалгуулсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болно.
Ажлын байрны дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлт
Тусгай зөвшөөрөл сунгуулах
- 2019-03-13
- Албан хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдана. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ЭМГ-т өгнө/
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь
- Компанийн дүрмийн хуулбар хувь
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
- Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
- НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
- Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эмч, мэргэжилтний дипломын хуулбар
- Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан
- Тэмдэгтийн хураамж
- Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн 415 дугаар тушаалын 4-р хавсралт Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тайлан ирүүлэх/зөвхөн эмийн санд хамаарна/
- ЭМГ-ын Төрийн сангийн 100120020401 дансанд 120 000 ₮, Эмийн сан, ариутгал, халдваргүйтэл – 50000 төгрөг тушаасан баримт , /Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/
Жич: Материалын бүрдлийг хангаж Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд өгнө үү.
Холбогдох дугаар: 89111884
Тусгай зөвшөөрөл эзэмшигч солих
- 2019-03-13
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг солих болсон үндэслэл, үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдана/
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь /Нотариатаар баталгаажуулах/
- Компанийн дүрмийн хуулбар хувь /Нотариатаар баталгаажуулах/
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь
- Иргэний үнэмлэхний хуулбар хувь /Нотариатаар баталгаажуулах/
- Эзэмшигч солиход нотлох баримт /Худалдах худалдан авах гэрээ, нас барсаны гэрчилгээ г.м нотариатаар баталгаажуулах/ Холбогдох дугаар: 89111884
Жич: Материалын бүрдлийг хангаж Эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнд өгнө үү.
