Орон нутгийн ус хангагч байгууллагад нэвтрүүлж байгаа усны аюулгүй байдлын төлөвлөгөөг өргөжүүлэн сумдын түвшинд нэвтрүүлэхэд боловсон хүчнийг чадавхжуулах, үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 3.1.1.2 дахь үйл ажиллагаа, Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоол “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.2.2-д тусгагдсан “Шинээр жижиг суурин газарт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах” –д арга зүйн тусламж үзүүлэх, хэрэгжилтийг дэмжих багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ хамтран зохион байгууллаа.
Сургалтанд 8 сумаас засаг даргын орлогч, байгаль орчны байцаагч, ЭМТ-ийн дарга нарын бүрэлпэхүүнтэй оролцож, Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, олон улсын болон Монгол улсын туршлагаас Үндэсний зөвлөхүүд мэдээлэл хийж Сумдын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах арга зүйд сургасан.






