“Миний гэр Аюулгүй орчин” ахуйн осол гэмтлээс сэргийлэх аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлгийн сургагч багш нартай хамтран 1 дүгээр сарын 26 -ны өдөр “Осол гэмтэлд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх чадавхийг дээшлүүлэх” 1 өдрийн сургалт амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд 21 байгууллагын албан хаагч ажилчид анхан шатны тусламж үзүүлэх чадавхийг эзэмшлээ.

