КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ‼️

БНХАУ-д шинээр илэрсэн хүнээс хүнд халддаг коронавирусын халдвар авсан хүний тоо 218, нас барсан хүний тоо гурав болсон бөгөөд Бээжин, Шанхай зэрэг том хотуудад болон Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Авсрали улсад илрлээ. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байна.

Иймд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.
❗️ Амны хаалт хэрэглэх
❗️ Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэх
❗️ Ханиаж найтаах үедээ ам, хамраа дарах, хэрэглэсэн амны цаасыг хогны саванд хаях
❗️ Бохир гараараа нүд, амны салстанд хүрэхгүй байх
❗️ Хаалганы бариул, гар утас, гэрлийн уртраалга, компьютерийн гар, хулгана зэрэг хүний байнга хүрдэг гадаргуу, объектийг байнга цэвэрлэж, халдваргүйтгэх
❗️ Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах