Аймгийн хэмжээний хамтран ажиллах байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, АНЭ-ийн зөвлөх болон туслах багийн эмч мэргэжилтнүүдэд шинэ коронавирусийн халдварын дэлхий дахины өнөөгийн байдал, бодлогын баримт бичиг, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ДЭМБ-ын 10 зөвлөмж, халдвар хамгааллын хувцас өмсөж, тайлах дараалал, шинэ коронавирусын халдварын эмнэлзүй урьдчилан сэргийлэлт, халдвар гарсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургалт мэдээллийг хийлээ. 11 байгууллагын 46 хүн оролцсон.



