1️⃣ Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах;
2️⃣ Амны хаалтыг хамар, амыг бүрэн хааж, завсар гаргахгүйгээр зүүх. Амны хаалтыг зүүсэн үедээ гараа хүргэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах;
3️⃣ Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шинээр солих. Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэж болохгүй;
4️⃣ Амны хаалтыг тайлахдаа (урд хэсэгт хүрэлгүйгээр) чихний арын хэсгээс татан авч шууд хогийн саванд хаях.
Дараа нь гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах.
