Аймгийн засаг даргын баталсан удирдамжын дагуу сумдад

Аймгийн засаг даргын баталсан удирдамжын дагуу засаг даргын орлогч Б. Ганцогт, Т. Мөнхболдоор ахлуулсан ЭМГ, МХГ, ОБГ-ын албан хаагчид өнөөдөр Түвшинширээ, Эрдэнэцагаанд суманд ажиллаж байна. Дэмжлэгт хяналтын хүрээнд Шадар сайдын 08 тушаалын хэрэгжилтийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөө болон эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдалд хяналт хийх, голомтод ажиллах иргэдэд халдвар хамгааллын хувцасыг зөв өмсөх тайлах дадлага сургалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэлийн талаар арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 12 суманд ажиллана.