Аймгийн засаг даргын орлогч Т. Мөнхболд даргаар ахлуулсан баг Шадар сайдын 08 тушаалын хэрэгжилтийн хүрээнд Дарьганга, Наран сумдад эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөө болон яаралтай тусламжийн эм , эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийн, голомтод ажиллах эмч эмнэлгийн мэргэжилтэнд халдвар хамгааллын хувцасыг зөв өмсөх тайлах дадлага сургалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэлийн талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.







