“Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Германы эрдэмтэн Доктор Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээн илрүүлснээс хойш 130 гаруй жил өнгөрсөн хэдий ч уг өвчин дэлхий даяар эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.




