ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДСАН 1, ОХУ-ААС ИРСЭН 18 ХҮНД “КОВИД-19” ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ… /2020.05.14/

 Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын тоо 19-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 61 боллоо.
 ХБНГУ-ын Франкфурт хотоос ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд “Ковид-19” халдвар илэрсэн байна.
 2020.05.13-нд ОХУ-аас тусгай үүргийн гурван удаагийн онгоцоор ирсэн 346 оюутанд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээний хариу “ЭЕРЭГ” гарчээ.
 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан жирэмсэн эх өчигдөр амаржсан байна. Тухайн иргэнд хоёр удаагийн давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
 Улсын хэмжээнд ажиглалт, хяналт тандалт хийх тусгаарлах байруудад нийт 1286 хүн байна.
 ХӨСҮТ-д нийт 132 хүн хяналт, тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
 2020.05.13-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 375 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
 Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид халдвар илрээгүй байна.