Коронавируст халдвар (COVID-19) -аас урьдчилан сэргийлж
Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Баядэлгэр,Түвшинширээ, Уулбаян, Түмэнцогт, Сүхбаатар, Асгат суманд ажлын хэсэг томилогдож сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал,
Коронавируст халдварын үед тусгаарлан эмчлэх байр, тусгаарлан ажиглах байр эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлтгэл бэлэн байдал, халдварын сэргийлэлт хяналт үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, тохиолдлын үеийн шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулалт зэргээр хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.














