“Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтыг ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС-ийн дадлага туршлагатай багш нар онол, дадлага хослуулан заав.
Сургалтын баг бүрэлдэхүүн:
Дэмбэрэлдаваа ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн,
Д.Мягмарцэрэн АШУҮИС-ийн Өрхийн АУ-ны тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор, Д.Мөнхцэцэг ЭБЭС-ын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор, П.Төгсжаргал АШУҮИС-ийн радиологийн тэнхимийг эрхлэгч АУ-ны магистр, Б.Бурмаа АШУҮИС-ийн зүрх судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, Б.Бадамханд Хүүхдийн эмч, АУ-ны магистр Д.Уранчимэг- ЭМХТ-ийн эрүүл мэндийн мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн, Маргад-Эрдэнэ – Төгс барс компани.
Мөн Асгат сумын ЭМТ-ийн анхан шатны тусламж үйлчилгээ, мобайл технологийн ашиглалт, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний талаар туршлага судлах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх арга хэмжээ болсон ба хэлэлцүүлгээс гарсан саналыг ЭМЯ-нд албан бичгээр хүргүүлэхээр ажиллаж байна.
