* ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ * УРИАТАЙ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу *Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах* ажлыг улс орон даяар нэгэн зэрэг өнөөдөр буюу 5 сарын 1 нээс эхлүүллээ.

*Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо*-ны нээлтийн үйл ажиллагааг Аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулагдсан * Эрүүл мэндийг дэмжих төв * – д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн М.Дэлхийцэцэг, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаа, Баруун-Урт сумын засаг дарга Ж.Жавхаатөгс, Аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Мөнхзул нар үг хэлж, ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Уг үйл ажиллагааны нээлт орон даяар болон Сүхбаатар аймгийн хөдөөгийн 12 сум, 3 өрхөд нэг зэрэг зохион байгуулагдав.
Үзлэг шинжилгээ нь аймгийн нэгдсэн эмнэлгийн 3 давхарт шинээр нээгдсэн *Эрүүл мэндийг дэмжих төв* -д хийгдэх юм.