БНСУ-ын Эрүүл мэндийн сургалт эрхлэх байгууллагад богино хугацааны сургалтад хамрагдах эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Чиглэл: – Чих хамар хоолой – 2 – Мэдрэл судлал – 1 /тархи/ – Мэдрэл судлал – 1 / нуруу нугас/ Тэтгэлэг: сургалтын төлбөр, сар бүрийн хэрэглээний тэтгэмж, 1 талын тийз Тавигдах шаардлага 1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх; 2.Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх; 3.Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх; 4.Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх; 5.Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажилласан байх; Бүрдүүлэх материал 1.CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу www.hdc.gov.mn цахим хуудаснаас татаж авах); 2.Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх/; 3.Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх; Холбогдох материалыг 10 сарын 12-ны 16:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв
