Багц цагийн бүрдлээр эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах тухай нийтлэг асуулт хариулт
• Хүний их эмч, уламжлалтын их эмч, нүүр амны их эмч, эм зүйч
• Сувилагч, тусгай мэргэжилтэн / Бага эмч, уламжлалтын бага эмч, эх баригч, эм найруулагч, сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилагч/ төрлөөр тусгай зөвшөөрөл олгогдоно.
1. Багц цагийн бүрдлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хэрхэн илгээх вэ? -hr.hdc.gov.mn- Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд нэвтрэн орж бүртгэл үүсгэн хувийн мэдээллээ бүрэн оруулсны дараа лицензийн хүсэлтээ илгээнэ. /Та үйлчилгээ авахын өмнө заавар харах дээр дарж Багц цагаар зөвшөөрөл сунгах заавартай танилцаарай/ Доорх талбарыг бүрэн бөглөх шаардлагатай. Үүнд: -Ерөнхий мэдээлэл, мэргэжилээ үнэн зөв бөглөх. Хавсралт хэсэгт дипломыг эх хувиас нь дипломы нүүр, дүнгийн хавсралттай хамт оруулах. -Ажлын туршлага хэсэгт их дээд сургууль төгссөнөөс хойших эрхэлсэн ажил хөдөлмөрийн мэдээллээ бүрэн оруулна. Үндсэн мэргэшил буюу резидентэд суралцаж байгаа тохиолдолд резидент эмч гэсэн сонголтыг бөглөнө. -Бүртгэлийн мэдээллийг бүрэн бөглөсөн ажилтан “Сургалт” хэсгийн “Системийн бус сургалт” дээр он тус бүрээр хамрагдсан үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх, багц цагийн сургалтыг он тус бүрээр нэг бүрчлэн, кредит, хамрагдсан хугацаа зэрэг мэдээллийг оруулж, хавсралт хэсэгт нотлох гэрчилгээг PDF файлаар оруулж өгнө. – “Дүйцүүлэх материал” хэсэгт багц цагийн сургалтанд хамрагдах 2015 оны ЭМСайдын 98-р журмын /http://hdc.gov.mn/media/files/98_8i6ncdq.pdf /“Багц цагийн бүрдүүлэлт” хүснэгтийн оноо тооцох аргачлалын дагуу багц цаг дүйцүүлэн тооцох тул оролцсон бусад төрлийн сургалт, судалгаа, орчуулга, бүтээл байгаа бол тохирох нэрийг сонгон, нотлох баримтаа PDF файлаар оруулж өгнө.
2. Ямар шаардлага хангасан эмнэлгийн мэргэжилтэн нар багц цагийн бүрдлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах вэ? -Доорх 3 шаардлага хангасан байх ёстой. Үүнд: 1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх 2. Он тус бүрд суралцсан багц цагийн сургалт бүрэн байх / Жил бүр Их эмч, эмзүйч-6 кр, Сувилагч тусгай мэргэжилтэн-3 кр / 3. Мэргэжлээрээ тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж буй бол /Жирэмсний амралттай бол байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх.
3. 2020,2021,2022 оны багц цаг хэрхэн тооцох вэ?
-2020,2021 онууд бүтэн, 2022 оны эхний улиралд ковид-19 цар тахалтай холбоотойгоор багц цагийн сургалт зохион байгуулагдаагүй тул 5 жилийн хугацаатай зөвшөөрөл бүхий мэргэжилтнүүд 2017,2018,2019 онд суралцсан багц цагийн сургалтаа тооцуулна.
-2 жилийн хугацаатай зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн 2022 оны 1,2-р улиралд сунгуулах бол багц цаг шаардахгүй.
3,4-р улиралд сунгуулах бол хугацаа дуусах сараас хамаарч 1-3 багц цаг шаардана.
4. Зөвшөөрөл сунгуулахад төлбөрөө хэрхэн төлөх вэ? -Татварын Ерөнхий газраас Тэмдэгтийн хураамж төлөх дансыг нэгтгэсэн тул та ТЕГ-ын https://itax.mta.mn/home сайт уруу нэвтрэн Төлбөрийн даалгавар үүсгэх хэсгээр орж асуултуудыг бөглөн ҮҮСГЭХ товчийг дарснаар гарч ирэх КОД-ыг авч аль ч банкинд очин Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлөх болсныг мэдэгдье. Уг төлбөрийг ЭМХТ-ийн дансанд хийхгүй болно. Төлбөрийн даалгавар үүсгэх хэсгийг бөглөн 13 оронтой нэхэмжлэлийн дугаараа аван аль дурын банк руу очин улсын тэмдэгтийн хураамж төлнө. Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байна гэсэн цонх гарж ирвэл татварын сайт руу орон татвар төлөгчөөр бүртгүүлэх эсвэл татварын алба, нэг цэгийн үйлчилгээ рүү очиж бүртгүүлэн дахин төлбөрийн даалгавар үүсгэн нэхэмжлэлийн дугаараа авна уу. -“Дүйцүүлэх материал” хэсэгт Тэмдэгтийн хураамж /заавартай танилцаарай/ төлсөн баримтаа харгалзах сонголтод оруулна /Хүний их эмч 2 жилийн лиценз 10000 төгрөг, бусад эмнэлгийн мэргэжилтэн 5000 төгрөг/. -Тэмдэгтийн хураамжийг Банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн I, II-дугаар байрны нэг давхарт Гэрэгэ систем-н киоск машинд төлж болно
5. Зөвшөөрлийг ямар хугацаагаар олгож байгаа вэ? -Хүний их эмч,уламжлалтын их эмч, нүүр амны их эмч, эмзүйч-5жил -Резидент болон төгсөгчид-2 жил / 1,2-р шатлалын эмнэлэгт 2 жилээс дээш ажиллаагүй бол, резидентээ төгсөөгүй тохиолдолд 2 жилээр сунгагдана. -Хүний бага эмч, уламлалтын бага эмч, эх баригч, эм найруулагч, сувилагч, уламжлалтын сувилагч тус бүр 5 жилийн хугацаатай олгогдоно.
6. Нарийн мэргэжлээр зөвшөөрөл олгож байгаа юу? -Олгохгүй
7. 2 жилийн зөвшөөрөлтэй мэргэжилтэн заасан байгууллагад ажиллаагүй, сургуульд багшилсан бол цаашид зөвшөөрлийг ямар хугацаагаар сунгаж өгөх вэ? -2 жилээр сунгагдана.
8. Өмнө нь хугацаагүйгээр авсан зөвшөөрөл хүчинтэй юу? -2015 оны Эрүүл мэнд, спортын сайдын А/98 тушаалд заасны дагуу хугацаагүй зөвшөөрөлтэй мэргэжилтэн нь багц цагийн бүрдэл бүрэн мэргэжлийн үйл ажиллагаа тасралтгүй эрхэлсэн тохиолдолд цахимаар хүсэлтээ илгээж хугацаатай болгох хэрэгтэй.
9. 25 жил ба түүнээс дээш ажилласан мэргэжилтэн зөвшөөрөл авахдаа шалгалт өгөх үү? -2019 оны Эрүүл мэндийн сайдын А/492 тушаалд журамд нэмэлт өөрчлөлт орох тухай 1-р заалтын дагуу 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн сүүлийн 5-н жилийн Ажлын тайлангийн маягтаа /эндээс татан авна уу/ -ын дагуу тайлангаа гарган “Дүйцүүлэх материал”-ын “Сүүлийн 5 жилийн ажлын тайлан” сонголтод PDF файлаар оруулж өгнө.
10. Эмнэлгийн мэргэжилтэн жилд хэдэн багц цаг бүрдүүлэх ёстой вэ? -Хүний их эмч, Уламжлалт анагаах ухааний их эмч, Нүүр амны их эмч, эм зүйч- Жил тус бүр 6 багц цаг -Сувилагч, тусгай мэргэжилтэн / Хүний бага эмч, Уламжлалтын бага эмч, Эх баригч, Эм найруулагч, Уламжлалтын сувилагч/- жил тус бүр 3 багц цаг
11. Хөдөө орон нутагт ялангуяа аймгийн төвөөс 100 дээш км-т ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтэнд багц цагийн хөнгөлөлт байсан одоо хэвээрээ юу? -2015 оны Эрүүл мэнд спортын сайдын 98 тушаалын 6.3-т заасны дагуу аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж байгаа бол хүний их эмч, уламжлалт анагаах ухааний их эмч, нүүр амны их эмч, эм зүйч- жил тус бүр 4 багц цаг сувилагч тусгай мэргэжилтэн /хүний бага эмч, уламжлалтын бага эмч, эх баригч, эм найруулагч, уламжлалтын сувилагч/-жил тус бүр 2 багц цагийг бүрдүүлнэ.
12. Илүү биелүүлсэн багц цагийг дараачийн жил хооронд нь шилжүүлэх боломж бий юу? – Шилжүүлж тооцохгүй
13. Бакалаврын сургалтаар авсан багц цагийг зөвшөөрөл сунгуулахад тооцдог уу? -Ямар мэргэжлээр төгссөнөөс хамаарч төгсөлтийн дараах шалгалт өгч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ авна. Мөн бусад чиглэлээр төгссөн бол өмнөх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулах багц цагийн бүрдэлд тооцохгүй. -Багц цагийн зөрүү арилган сурсан сургалт багц цагт тооцогдохгүй
14. Гадаадад хамрагдсан сургалтын багц цагийг яаж тооцох вэ? -Семинарт оролцох, илтгэл тавих, сургалтанд хамрагдахад 2015 оны Эрүүл мэнд, спортын сайдын А/98 журмын 6.14 заалтын /http://hdc.gov.mn/media/files/98_8i6ncdq.pdf/ Багц цагийн бүрдүүлэлт хүснэгтийн дагуу тооцно.
15. Зөвшөөрлийн гэрчилгээгээ гээж үрэгдүүлсэн бол дахин яаж авах вэ? -Багц цагийн бүрдлээр зөвшөөрөл сунгалт цахим болсонтой холбоотой нөхөн олгохгүй. -Зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд шалгалтаар сунгуулна.
16. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө хүсэлтээ өгөх ёстой вэ? -1 сарын өмнө
17. Бага эмч, эх баригч, сувилагч мэргэжлээр диплом, бакалавраа төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч өөр ажлын байранд ажилладаг бол тусгай зөвшөөрлийг хэрхэн сунгуулах вэ? -Тус мэргэжилтэн нь хосолсон мэргэжлээр төгссөн мөн он тус бүрийн багц цаг бүрдүүлэлт бүрэн, тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтуутад хамрагдсан бол цахимаар хүсэлтээ илгээн өмнөх хүчинтэй лицензийн төрлөөр сунгагдана. -Тухайн мэргэжлийн чиглэлээр багц цагийн сургалтанд хамрагдаагүй бол шалгалтанд орж сунгуулна.
18. Цахимаар илгээсэн хүсэлтийг ямар хугацаанд шалгах вэ? -Зөвшөөрлийн хүсэлт илгээсний дараа лиценз дуусах хугацаанаас хамаарч хариуцсан мэргэжилтэн шалгана.
19. Хариу мэдээлэл ирэх үү? -Хүсэлтийг шалгаж шаардлага хангасан бол ХҮЛЭЭН АВЛАА гэж програмын захиа хэсэгт мэдээлэл очно. Хэрвээ шаардлага хангаагүй бол ТАТГАЛЗСАН гэсэн мэдээлэл очно. 2022-06-06
hdc.gov.mn
