12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүдэг билээ. Энэ жилийн хувьд “ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАЯ” уриан дор зохион байгуулагдаж ДОХ-ын тархалтыг зогсооход саад учруулж буй тэгш бус байдлыг арилгахын төлөө нэгдэцгээе уриалгыг дэвшүүлсэн байна.
Оюутан сурагчдыг ХДХВ/ДОХ өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлж, зөв дадалтай бие хүн болгох зорилгоор Баруу-Урт сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ –ийн оюутан нийт 76 хүүхдэд халдварт болон халварт бус өвчний чиглэлээр өртөөчилсөн сургалт зохион байгуулж, мэдлэг бататгах “АЛТАН ХОНХ” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 50 хүүхэд хамрагдсанаас
1 байр : Хоёрдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч н. Чинхүслэн
2 байр: Хоёрдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч н. Аззаяа
3 байр: Нэгдүгээр сургуулийн 9- дүгээр ангийн сурагч н. Өсөхбаяр нар бусдыгаа манлайлан амжилттай оролцож өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.
Хамтран ажилласан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон ХОУЗ, Минипарламент, аймгийн хүүхдийн зөвлөлийн сургагч багш, сургалтанд хамрагдсан оюутан, сурагчиддаа баярлалаа.