СУМДЫН ИРГЭДИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА.

 Аймгийн Засаг Даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ЭРҮҮЛ СҮХБААТАРЧУУД ТӨСӨЛ-ийн хүрээнд Мөнххаан, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэ цагаан сумдад эрүүл мэндийн даатгалгүй, үзлэг шинжилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдийг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг илрүүлэх урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг ажиллалаа. Үзлэг шинжилгээг Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлж Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж ажиллав. Үзлэгээр: 1. Насны онцлогоос харгалзан 7 эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах, 2. Лабораторийн шинжилгээ: гепатитын В, С вирус, ХДХВ/ДОХ тэмбүү, цусны сахар, холестрин, хеликобактерийг түргэвчилсэн оношлуураар тодорхойлж, умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээ 3. Багажийн шинжилгээ: Хэвлийн хөндийн эрхтнүүдийн эхо, бамбай, хөхний эхо, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген шинжилгээ хийгдлээ.