Хамкэханы сараанбат олон улсын хүмүүнлэгийн байгууллага, Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Сүхбаатар аймгийн зорилтот бүлгийн иргэдийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг 8 сарын 25-27 өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах тул ард иргэд та бүхэн идэвхитэй хамрагдана уу.
Үзлэгт хамрагдах иргэнд тавигдах шаардлага:
- Сүхбаатар аймгийн 13 сумдын зорилтот бүлгийн иргэд
- Үзлэг, оношлогоонд хамрагдах иргэдийн шалгуур үзүүлэлт
- Хавдрын урьдал эмгэгтэй
- Элэг, ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд 40-60 насны эрсдэлт бүлгийн хүмүүсээс хорт хавдрын сэжигтэй байж болох
- Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд 30-60 насны эрсдэлт бүлгийн хүмүүсээс хорт хавдрын сэжигтэй байж болох
- Онош тодруулах ялган оношлогоо хийлгэх шаардлагатай
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон амжиргааны түвшин доогуур иргэд
- Үзлэгт шинжилгээнд хамрагдах иргэд дараах зүйлсийг бэлтгэн ирэх
- Сум, өрхийн эрүүл мэндийн төвд бүртгүүлэх
- Амбулаторийн карттай ирэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Хувийн бэлтгэлийг ханган ирэх
- ЭХО болон ходоод дурандуулах иргэд бэлтгэл хангаж ирэх
- Анхаарах зүйл
- Умайн хүзүүний сүүлийн 1 жилийн доторх эсийн шинжилгээгээр өөрчлөлтгүй хэвийн гарсан эмэгтэйг шинжилгээнд хамруулахгүй
- Сүүлийн 3 сард эход харуулсан ямарч өөрчлөлтгүй хүмүүсийг харуулахгүй байх
Жич: Үзлэгт хамруулах хүний тоо хязгаартай.
