
. НҮБ-ын хүүхдийн сангийн хүмүүнлэгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

. Сүхбаатар аймагт зудын тусламжийн барааг хүлээлгэж өгөв. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа, Онцгой байдлын дэд дарга С. Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга А. Адьяасүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Сүхбаатар аймаг улсын хэмжээнд малын хорогдол өндөр байна.

Баяндэлгэр, Баруун-Урт, Сүхбаатар сум малын хорогдол хамгийн өндөр байгааг Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ хэлж байв.

. Цас их орсны улмаас шар усны үерт автаж болзошгүй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажилласаныг тодотгож байв. Гамшгийн эрсдлийн сангаас 900 орчим сая төгрөгийг төсөвлөж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар дурьдаж байлаа.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар 2025 онд НҮБ- ийн Хүүхдийн сантай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбат малчдын сэтгэл зүйн байдал хүнд байгааг хэлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг онцолжээ.

. Ийнхүү НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын хэсэг зудад өртсөн суманд хүүхдийн үзлэг хийх, дотуур байрны хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 4 сарын 15-16-ны өдрүүдэд ажиллаж байна.

. Сүхбаатар аймгийн бүх сумдын 0-5 хүртэлх насны хүүхэдтэй 100-400 хүртэлх малчин өрхийн 1000 хүүхдэд 5 төрлийн багцыг олгох юм.

. Малчдын бүлэгтэй уулзалт хийж, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлнэ. Сумын дотуур байранд хүүхдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулах юм. Тус ажлын ажлын хэсэг 2024.04.16-нд Халзан суманд ажиллах юм.