-
Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах
-
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогыг шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, боловсронгуй болгох
-
Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх
-
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх
-
Эмийн үнийн хөнгөлөлт, эмийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, бие даасан агентлаг байгуулсантай холбоотойгоор хүн амыг чанартай, аюулгүй эмийн бүтээгдэхүүнээр хангах, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах
-
Орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой зардал, хүнд суртлыг бууруулах
