Аймгийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дохионы хэлний болон баррель үсгийн сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Сургалтад 14 эрүүл мэндийн байгууллагын 37 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургагч багшаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх сэргээн засах сургалт үйлдвэрийн төвийн төгсөгч, Монгол дохионы хэлний хэлмэрч Б.Мядаг, сонсголгүй иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол дохионы хэлний багш Б.Болормаа, Сүхбаатар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Т.Золзаяа нар ажиллалаа.