УИХ-ын Байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, ЭМЯамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг нараар ахлуулсан баг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан, Сүхбаатар аймгийн хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтэд санал солилцох, нэмэлт өөрчлөлт хийх зорилгоор Сүхбаатар аймагт ажиллаж байна.
… Энэ хүрээнд Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, үр дүн, цаашид хамтран ажиллах талаар Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг, холбогдох мэргэжилтнүүд, ЭМЯамны хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт зохион байгууллагдлаа.
• Эрүүл мэндийн газарт ажиллах хугацаанд 2024-2025 онд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төсөл хөтөлбөр, үр дүн, цаашид нэмэлтээр хийх үйл ажиллагааны талаар санал солилцов.
• Сүхбаатар аймагт ирэх 2025 онд Сүүний үйлдвэр байгууллах дээр дэмжлэг үзүүлэх
• 2025 онд тусгагдсан төлөвлөгөөт ажлыг хамтран өргөн цар хүрээтэй хийхээр боллоо











