Өвлийн хүйтэн жихүүн өдрүүдэд ханиад томуунаас урьдчилан сэргийлж цэгэн иллэг хийж байхыг эмч нар зөвлөж байна. Цэгэн иллэгийг хийхдээ заасан цэгт долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэргийн хүчээр дарж, нар зөв 3 удаа, нар буруу 3 удаа эргүүлж хийнэ. Өдөрт 3 -5 удаа давтан хийнэ.
Дархлаа сэргээх цэгүүд:
1. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг /хос цэг/
2. Хамрын угалзны гадна хэсэг /хос цэг/
3. Эгэмний дээд хонхор /хос цэг/
4. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг
5. Доод уруулын хонхор
6. Төвөнхний хоёр талд /хос цэг/
7. Эрхий, долоовор хурууны дунд
8. Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад.
