Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулах журам.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 19 дүгээр тогтоол “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамруулах журам”-ын дагуу 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65 ба түүнээс дээш насны иргэдийг Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Онгон сум дундын эмнэлэгт зохион байгуулагдаж эхэллээ.

Тус үзлэг шинжилгээнд хамрагдахад оочер дугаар авах шаардлагагүй Аймгийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд Баруун урт, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт, Түвшинширээ, Халзан, Уулбаян, Эрдэнэцагаан сумын иргэд хамрагдана.

Амбулаторийн 101 тоот өрөөнд Цахим бүртгэл / Иргэн та үзлэгт хамрагдах бүртгэлийн маягт болон шаардлагатай мэдээ мэдээллийг авна уу.

Амбулаторийн 103 тоот өрөөнд Рентген, Хэвлийн ЭХО, Дуран

Амбулаторийн 105 тоот өрөөнд Биеийн бүрдмэл үзлэг, цусанд сахар тодорхойлох

Амбулаторийн 109 тоот өрөөнд Цитологи, БЗДХ-ын шинжилгээ

Онгон сум дундын эмнэлэгт Баяндэлгэр, Наран, Дарьганга сумын иргэд хамрагдах ба холбогдох мэдээллийг 99338424 дугаарт залган лавлана уу.

Та дараахь багцуудаас сонгон үйлчлүүлэх боломжтой.