2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгтэй хамтран “Сэргээн засах эмчилгээний орчин үеийн чиг хандлага, физик эмчилгээний үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг АНЭ, өрх, сумын эрүүл мэндийн төвийн нийт 50 гаруй эмч, сувилагч нарт зохион байгууллаа. Сургалтаар нугасны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, бүсэлхий нурууны гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, сэргээн засах эмчилгээний орчин үеийн чиг хандлага зэрэг сэдэвийг багтаасан онол, дадлага хосуулсан үр дүнтэй сургалт боллоо.




