Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор зохион байгуулсан “Хэн сайн зөвлөгч вэ?” ажил мэргэжлийн уралдаанд 9 сум 3 өрхийн нийт 12 баг амжилттай оролцож мэдлэг , ур чадвараа дээшлүүлэн сайн туршлага судласан арга хэмжээ болж өндөрлөө.
“Хэн сайн зөвлөгч вэ?” ажил мэргэжлийн уралдаанд
1-р байр – Мөнххаан сумын Ч.Цэрэннадмид ахлагчтай баг
2-р байр- Асгат сумын Г.Уранцэцэг ахлагчтай баг
3-р байр- Сүхбаатар сумын Энхбаясах ахлагчтай баг
“Шилдэг зөвлөгч”-өөр Мөнххаан сумын Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Ч.Цэрэннадмид шалгарлаа.
Ажил мэргэжлийн уралдаанд идэвхи санаачлага гарган оролцсон багууддаа талархал илэрхийлье.
НЭГ ХҮНИЙ АМАР АМГАЛАН БАЙДАЛ ЭРГЭН ТОЙРНЫ АРВАН ХҮНД НӨЛӨӨЛДӨГ
ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ ТЭР НЭГ ХҮН НЬ ТА БАЙГААРАЙ.
НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА





















