Жил бүр ” Дэлхий нийтээрээ гепатитын өдрийг 7 сарын 28 ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг
Дэлхий дээр жилдээ 1 сая гаруй хүн гепатитийн халдварын улмаас нас бардаг. Дэлхийд тохиолдож буй элэгний хорт хавдрын 78 хувь нь халдварт В, С вирусээс шалтгаалсан байдаг. Дэлхийн хүн амын 3 хүн тутмын 1 /ойролцоогоор 2 тэрбум хүн/ гепаптит В-ийн халдвар, 12 тутмын 1 /520 сая гаруй хүн/ архаг В, С гепатитай амьдарч байна. Эдгээр хүмүүс нь гепатитын халдвар авснаа мэдэлгүй элгээ ноцтой гэмтээсээр байхын зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Хамгийн гол гепатит нь сэргийлж болдог өвчин юм.
Манай улс элэгний хавдрын өвчлөл,нас баралтаараа дэлхийд дээгүүрт орж байна.Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Хепатитын В, С вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэх, элэгний хавдрыг эрт оношлох нь олон хүний амь насыг аварна хэмээн эмч мэргэжилтнүүд үзэж байна .
Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 15 ба түүнээс дээш насны иргэдийн илрүүлэг шинжилгээнд зорилтот насны нийт хамрагдвал зохих 840 гаруй мянган хүнийг хамруулаад байна.
Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.
Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход ихээхэн хувь нэмэр болно.
“ХЕПАТИТИЙГ УСТГАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ”
