ДЭЛХИЙН ХЕПАТИТИЙН ӨДРИЙГ ТЭМЛЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулцгаая” уриан дор 7 сарын 26-ны өдөр зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төв нийт 17 эрүүл мэндийн байгууллага тэмдэглэн өнгөрүүллээ. 

Баруун-Урт сумын хэмжээнд  Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн даатгалын тасаг, Эм ханган нийлүүлэх байгууллага, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд хамтран “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулцгаая” өдөрлөгийг Биеийн тамир спортын газрын зааланд  зохион байгуулж 250 гаруй иргэдэд элэгний хепатит вирусийн талаарх ойлголт, халдвараас урьдчилан сэргийлэх арга, сайн дурын дархлаажуулалтын талаарх мэдээлэл, 150 гаруй хүнд В, С вирусын шинжилгээ, 47 хүн хэвлийн ЭХО, вирусын идэвхижилтэй хяналтын 17 хүн үзлэгт хамрагдан 8 хүнд В,С вирусын хөнгөлөлтэй эм бичиж, Эрүүл мэндийн даатгалын тасаг иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан, хувийн хэвшлийн эм хэнган нийлүүлэх байгууллага, хувийн хэвлийн байгууллага үйл ажиллагааг танилцуулан оролцсон.