Дархлаа зөвхөн бие махбидиос шалтгаалдаггүй. Ихэнхи өвчний үндэс сэтгэл санаанаас хамааралтай байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. “Сэжгээр өвдөж Сүжгээр эдгэнэ” гэж Монголчууд бид ярьдаг шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаа тогтвортой тайван байвал биеийн дархлаа ч тогтвортой байдаг байх нь. Дархлаа сайтай хүн өвчин эмгэгт өртөх нь бага, өөрийгөө хамгаалах хамгийн том хүч болдог. Тэгвэл хэрхэн сэтгэл зүйн дархлаагаа дэмжих вэ?
– ❌Сөрөг мэдээлэл хүний дархлааг хамгийн ихээр сулруулдаг учир худал хуурмаг мэдээ мэдээлэлд автахгүй байж зөвхөн мэргэжлийн байгууллагын мэдээллэсэн үндэслэлтэй мэдээлэл хүлээн авах, түүнд итгэх
–📌Сэтгэл санааны сөрөг халдварыг бие биедээ түгээхгүй байх. Цахим сүлжээгээр болон ам дамжин тарааж буй сөрөг мэдээлэл халдварт өвчин шиг хурдан тархаж хүний сэтгэл зүйн дархлаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс цахим орчинд түгээж буй мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авч, сөрөг мэдээллээс татгалзах нь таны өөрийгөө болон бусдыг сэтгэл санаа тайван байлгахад нөл👍өөлнө.
–📌Сэтгэл санаагаар эхэлж өвчлөхгүй байх. Хүний сэтгэл юу хүлээж авна түүнийг бие организм дагаж байдаг. Халдварт өвчнөөс сэргийлах, хамгаалах боломж хүн бүрт бий гэдгийг ухамсарлаж эрүүл мэндийн зөвлөмж зааврыг зөв хэрэгжүүлэх
–✅Илчлэг сайтай тэжээллэг хоол хүнс хэрэглэж сайн унтаж амрахад хүний дархлаа сайжирч түүнийгээ дагаад сэтгэл санаа ч тогтвортой байхад нөлөөлнө.
–✅Эрүүл мэндийн байгууллагуудын өгч буй заавар зөвлөмжийг өөртөө болон гэр бүлдээ хэвшүүлэх /маскаа тогтмол зүүж 2 цаг тутам солих, гараа спиртэнд суурилсан уусмалаар ариутгах, олон нийтийн газраар явахгүй байх, гартаа бээлий тогтмол өмсөх гэх мэт/
–📍Айдас түгшүүр нь хүний сэтгэл санааны тогтворгүй байдлаас бий болдог учир тайван байж дархлаагаа дэмжих аргуудыг сайтар хэрэгжүүлэхийг зөвлөж байна.Эерэг сайхан зүйлд хүний сэтгэл санааны дархлаа сайжирч, эрч хүч нэмэгдэн өвчлөлөөс өөрийгөө хамгаалах үндэс болдог.
👍Бие биенийхээ сэтгэл зүйн дархлааг дэмжин эрүүл мэндээ хамгаалцгаая👍
Бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн
М .Мөнхгэрэл
