ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Эрүүл мэндийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл түгээх зорилгоор 3 төрлийн зурагт санамж, сургалт сурталчилгааны материалыг Баруун-Урт сумын 90 албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд 400 гаруй ширхэгийг байршуулан ажиллаж байна.
Та бүхэн олон нийтийн газруудад байршуулсан сургалт, сурталчилгааны материалуудаас шинэ коронавирусийн талаарх мэдээллийг авч, өдөр тутамдаа хэрэгжүүлж хэвшээрэй.