Улсын хэмжээнд “Маскаа зүүцгээе” аян эхэллээ.

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд КОВИД-19 халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулагдаж байна.