
COVID 19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг сайжруулах, хяналт хийх хуваарийг Эрүүл мэндийн газрын даргаар батлуулан холбогдох мэргэжилтэн, ажилнуудыг үүрэгжүүлэн ажиллаж байна.
Батлагдсан хуваарийн дагуу Баруун-Урт сумын 14 олон нийтийн талбай, тоглоомын талбай, сааданд тандалт хийж, тоглоомын талбайд цугларсан бөөгнөрөл үүсгэж буй иргэдэд шаардлага тавьж, 1070 ширхэг сургалт сурталчилгааны материал ашиглан иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.






